- Land Cruiser 300
- Ерөнхий мэдээлэл
- ӨӨРЧЛӨЛТ ХУВЬСЛЫГ ӨВ ЗАЛГАМЖИЛСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ
- Туулах замаа та сонго
- ИЛҮҮ ХҮЧИТГЭСЭН Ч УЛАМ ХӨНГӨН ЖИНТЭЙ БОЛСОН ИХ БИЕ
- Автомашины Онцлог
- Toyota land cruiser монголия
- Автомат хурдны хайрцагтай
- TOYOTA HILUX
- LC 70
- Ерөнхий мэдээлэл
- Аюулгүй байдал
- Хүрэхгүй газар үгүй
- Автомашины Онцлог
Land Cruiser 300
Хязгааргүй хүч чадал, баялаг түүхтэй, сэтгэл татам загвартай Land Cruiser нь гайхалтай тансаг байдлыг эрэлхийлж буй хүмүүсийн хувьд шинэ амжилтын түүхийг бичихэд бэлэн байна.
Ерөнхий мэдээлэл
ӨӨРЧЛӨЛТ ХУВЬСЛЫГ ӨВ ЗАЛГАМЖИЛСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Ланд Круйзер автомашины түүх 1951 оны анхны үеийн загвар болох Toyota Jeep BJ-тэй хамт эхэлсэн. Тэр цагаас хойш Ланд Круйзерийн хөгжил найдвартай, бат бөх, жолоодоход таатай хэв шинжээ хадгалан тасралтгүй хөгжиж ирсэн юм. Бүх замын хаан болсон Ланд Круйзер хэрэглэгчдийг хүссэн газартаа саадгүй, аюулгүй хүргэдгээрээ алдаршин түүхийн хугацаанд улам хүчирхэгжсээр байна.
Туулах замаа та сонго
Засмал зам болон бартаат замын алинд ч та хүссэнээрээ урагшилж чадна. Бартаат замын хаан өөрийн түүхэн дэх хамгийн шилдэг гүйцэтгэлийг танд замын ямар ч нөхцөлд бүрэн үзүүлнэ.
ИЛҮҮ ХҮЧИТГЭСЭН Ч УЛАМ ХӨНГӨН ЖИНТЭЙ БОЛСОН ИХ БИЕ
Тохиромжтой байрлуулсан суналтын өндөр шинж чанартай ган хүрээнд хөнгөн цагаан их биеийн хавтан суурилуулж бартаат замын жолоодлогын тогтвортой байдал, бат бөх байдлыг сайжруулж, жинг багасгахын зэрэгцээ хатуу байдлыг нэмэгдүүлж, ямар ч зам дээр тогтвортой жолоодлого, жолоодох үеийн бүрэн тав тухыг олгоно.
Автомашины Онцлог
Замын ямар ч нөхцөлд төгс тохирох гүйцэтгэлтэй загвар.
Хотын замд ч гялалзах боловсронгуй дизайн.
Их бие газраас илүү өндөр болж, урд хойд тулах өнцөг нэмэгдсэн. Хотын болон бартаат замд төгс хосолсон.
Дотор салон нь танд тэргүүлэх зэргийн SUV автомашины хувиар тансаг мэдрэмж, жолоодлогын тав тухыг санал болгож байна. Суудлуудыг дотор зорчин яваа зорчигчдын тоо болон ачаа тээшний хэмжээнд тохируулан уян хатан байдлаар тохируулах боломжтой.
Арын хэсгийн агааржуулалт
Арын хэсгийн агааржуулалт нь арын суудалд зорчигчдын тав тухыг сайжруулсан. Гадна орчны байдлаас үл хамаарсан, өндөр зэрэглэлийн тав тух, боловсронгуй загвартай орон зай.
Toyota Multi Operation Touch -TMOT
Мэдрэх чадвар өндөр, 12.3 инчийн том дэлгэц
Жолоочийн хянах самбарын мэдээлэл нь эгц харааны шугамаас бага зэрэг доор байрлаж, хурдаа байнга хянахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Түүнийг шийдсэн HEAD-UP DISPLAY систем нь салхины шил дээрх тод харагдах байдал нь бүх нөхцөлд хурдаа хянах боломжийг саадгүй хангадаг.
Урд, хажуу, хойд хэсэгт дөрвөн камер суурилуулсан бөгөөд энэхүү систем нь жолоочид харагдахгүй хэсэг, замын нөхцөл байдлыг дүрслэн авч харуулдаг.
Шинэ амортизаторын систем
Урд болон хойд амортизаторын систем нь бартаат замд жолоодлогын тогтвортой байдал, тав тухыг хангадаг.
Сайжруулсан дууны систем, машины дотоод салон нь хосолж дээд зэргийн, чанартай дуугаралтын мэдрүүлнэ.
Сайжруулсан ган хүрээнд хөнгөн цагаан их биеийн хавтанг суурилуулж, бартаат замын жолоодлогын тогтвортой байдал, бат бөх байдлыг нэмэгдүүлж, жинг багасгахын зэрэгцээ ямар ч замд тогтвортой жолоодлого, жолоодох үеийн бүрэн тав тухыг олгоно.
Хааз болон тоормосны оновчтой зохицуулалтыг хангахад тусалдаг ба элс, шороо, хад, цас, шавар, эгц эрэгтэй зэрэг хурдасгуурын нарийн хяналт шаарддаг гадаргуу дээр аюулгүй, найдвартай жолоодлогыг дэмжихийн тулд тогтмол бага хурд хадгалахад тусалдаг. Бүрэн автомат тохируулагч, тоормосны удирдлагатай таван хурдыг санал болгож байгаа нь тээврийн хэрэгслийн хурдаа тохируулахаас илүү жолоодлогод анхаарлаа төвлөрүүлэхэд тусална.
Жолооч болон урд суудлын зорчигчийн өвдөгний аюулгүйн дэр, нэг ба хоёрдугаар эгнээний хажуугийн аюулгүйн дэр, гурван эгнээний хөшигний хамгаалалтын дэр нь мөргөлдөх үед зорчигчдын аюулгүй байдлыг хангадаг.
Зогсоолын тоормосны систем нь тоормосны хяналтыг хангадаг бөгөөд бага хурдтай жолоодох, тээврийн хэрэгслийн урд болон ард байгаа саадтай мөргөлдөх эрсдлээс сэргийлнэ.
Toyota land cruiser монголия
Автомат хурдны хайрцагтай
TOYOTA HILUX
ХУРДТАЙ ХҮЧТЭЙ, ТАВ ТУХТАЙ, БАТ БӨХ
ДЭЛГЭРЭНГҮЙ Хүйтэн ширүүн уур амсьгалтай манай орны хэрэглээнд маш сайн нийцэх, пикап загварын автомашиныг хэрэглэгчдэдээ танилцуулж байна.
LC 70
Өмнөд туйлаас эхлээд элсэн цөлд ч найдвартай ажиллаж чадах бат бөхийн шалгарал. 4WD хөтлөгчтэй, хаана ч, хэзээ ч хүргэж өгч чадах хүчин чадал, аюулгүй байдал, найдвартай ажиллагаа танд таалагдах болно.
Ерөнхий мэдээлэл
Аюулгүй байдал
Ажлын голыг нугалж буй хүн бүр аюулгүй байдалдаа санаа зовохгүй байх ёстой.
Хүрэхгүй газар үгүй
Хүнд ажилд тохирох бат бөх, эдэлгээ даах чанартайгаас гадна өндөр туулах чадвар нь хүссэн газраа хүрэхэд тань тусална.
Автомашины Онцлог
Өмнөд туйл, элсэн цөл, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг ашиглалтын хүнд нөхцөлд ч үл ажрах бат бөх чанар.
Зөвхөн шаардлагатай функцүүд
Адал явдал, ажил үйлсийн алинд ч таарах амин чухал удирдлагын функцүүдийг нэг дор.
130л (LC76, LC79) болон 180л (LC78) багтаамжтай шатахууны сав нь таньд нэг цэнэглэлтээр алсын замыг туулахаас гадна цахилгаан лебёдка, төвийн дифференциал цоожлогчтой тул замын ямарч нөхцөлд санаа амар аялалаа үргэлжлүүлэх боломж олгоно. Мөн онцгой загвар дизайнтай агаар сорох сноркел нь замын тоосжилттой орчинд ч ашиглах боломж бүрдүүлнэ.
Жолооч, урд зорчигчийн аюулгүйн дэр, бүх зорчигчийн аюулгүйн бүс, үйлдвэрийн оригинал галын хор, ослын гурвалжин, эмийн сангаар тоноглогдсоноос гадна уул уурхайн тоноглолтой загвартаа хамгаалалтын төмөр бэхэлгээг суурилуулснаар жолооч зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангана.